EU FLAG

Төслийн талаарх мэдээлэл

Дотоод хэргийн яамны дүрвэгсдийн байгууллагуудын захиргаа нь засгийн газрын материалтай холбоотой „Гадаадын иргэдийн интеграцийн үзэл баримтлал“ зорилгоор 2009 оноос хойш гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвүүдийг арван аймагт нээсэн (цаашид ЦПИЦ эсвэл интеграцийн төв). Сүүлийн таван интеграцийн төвийг 2018 онд ТөвЧех аймагт нээсэн. Одоогоор бүх ЦПИЦ интеграцийн төвүүдийг цагаачлалын үндэсний программ, дүрвэгсэд ба интеграцлалын сангаас санхүүжүүлж байгаа (АМИФ). Чех улсын гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвүүд нь БНЧУ-ын интеграцийн бодлогын хэрэгжилтийг гадаадын иргэдийн зорилтот бүлэгт хамруулах, гуравдагч орны гадаадын иргэд (ЕХ бус) ба БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр хууль ёсоор оршин суугаа гадаадын интеграцийн бодлогыг хэрэгжүүлэнэ. Интеграцийн төвийн зорилго нь гадаадын иргэдийг нийгэмжүүлэн  нэгтгэхэд урт хугацааны, үзэл баримтлалын дэмжлэг үзүүлэх орон зайг бий болгох явдал юм.

2019-7-1ээс 2020-6-30 хүртэл аймгуудын интеграцийн төвүүдийг цагаачлалын үндэсний программ, дүрвэгсэд ба интеграцчлалын сангаас санхүүжүүлэх ажиллагаа үргэлжилнэ. (АМИФ). Энэ төсөлд хамаарагдах нь:

Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих  I. төв,  AMIF/20/04
Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих  II. төв,  AMIF/20/05

2018-9-1ээс 2020-6-30 хүртэл Төв Чех аймгийн Кладна, Пршибрам, Кутна Хора, Млада Болеслав мөн Бенешов хотын таван интеграцийн төвүүд үйл ажиллагаа явуулна. Энэ төсөлд хамаарагдах нь:

Төв Чех аймгийн гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны дугаар AMИФ/16/01.

Хамаарагдах хүмүүс:
БНЧУ-д оршин суух эрхтэй гуравдагч орны иргэд (ө.х. ЕХ бусад орны иргэд) үүнд:
удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтөй
-байнгын оршин суух зөвшөөрөлтөй
– удаан хугацааны оршин суух визтэй
ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрөлтөй
– үүнд
– оршин суух хүлээлгийн түр визтэй
– Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүлээлэгтэй
– байнгын оршин суух зөвшөөрлийн хүлээлэгтэй
– ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрлийн хүлээлэгтэй
Олон улсын цагаачлалын хамгаалалтанд байгаа хүн (цагаачлал ба тусгай нэмэлт хамгаалалтанд байгаа).

Үйлчилгээ:
Доорх дурдсан бүх  үйлчилгээнүүд гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвд үнэ төлбөргүй,
интеграцийн төвийн үйлчилгээ ба цагийн хувиарийг интернетээс харах боломжтой,
ЦПИЦ үйлчилгээ нь өөрийн хамаарагдах хот аймгаар нь хязгаарлахгүй, Чех улсын ямарч аймгийн интеграцийн төвд үйлчлүүлж болно, жишээлбэл Төв чех аймгийн интеграцийн төвд байдаг хотуудад бас үйлчлүүлж болно.

Үйлчилгээний төрөл:
– Нийгмийн зөвлөгөө
– Хуулийн зөвлөгөө
– Чех хэлний сургалт
– Орчуулагчын үйлчилгээ
– Нийгэм соёлын сургалт
– Интернетийн үйлчилгээ ба номын сан
– Олон нийтийн ажилчид
–Боловсрол, соёл, нийгмийн үйл ажиллагаа

Зохицуулах үйл ажиллагаа:
– Платформын тогтмол уулзалтуудыг хийх
– Холбогдох бүх түнш байгууллагууд, ялангуяа орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч нартай хамтран ажиллах, хөдөлмөрийн шилжих хөдөлгөөний нөлөөллийг шийдвэрлэхэд оролцох
– Бүс нутгийн зорилтот бүлгийг хянах

Мэргэжлийн дадлага

Бүсийн төв тус бүрийн даргатай нь тохиролцсны дараа мэргэжлийн оюутнуудыг дадлага хийлгэх боломжтой.

Formulář smlouvy ke stažení.

Ажил мэргэжлийн дэвшил

Тухайн мэдээллийг энэ цахим хуудаснаас олж болно:

Údaje k fakturaci

Албан хаяг:

Správa uprchlických zařízení Ministerstva vnitra

Хаяг:

Lhotecká 559/7
143 01 Praha 12

Шуудангийн ба нэхэмжлэхийг илгээх хаяг:

P.O.Box 110
143 00 Praha 4

IČO: 60498021
DIČ: CZ60498021

Дансны дугаар:

Banka: ČNB Praha 1
ČÚ: 52626-881/0710