EU FLAG

Гадаадын иргэдийг нэгтгэх платформ, бүс нутгийн гадаадын иргэдийн байдлыг хянах

Төвийн нэг чухал ажил бол орон нутгийн төвшинд гол оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох асуудалыг зохицуулах мөн нутгийн зөвлөх үйлчилгээний платформ байгуулж ажилуулах,  гадаадын иргэдийн асуудалтай холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд оршино. Төв нь аймгийн захиргаа , оршин суух асуудлыг эрхлэсэн орогнол ба шилжин сууршилтийн бодлогын газар,  гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэсэн цагдаагийн газар, улсын ба хотын цагдаагийн газар, хөдөлмөрийн товчоо,  санхүүгийн хэлтэс, санхүүгийн эрх баригчид, худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдааны эрх бүхий байгууллага, ашгийн бус байгууллага болон бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

Платформыг зохион байгуулахын зэрэгцээ төвийн төлөөлөгчид нь бусад асуудлаар хэлэлцэх хуралд оролцох, орон нутгын төлөвлөлт оролцох гэх мэт,

Үүний зорилго нь гадаадын иргэдийн интеграцчлалын салбарт өнөөгийн хэрэгцээ шаардлагатай мэдээллийг солилцох, арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.

Гадаадын иргэдэд ажил олгогчтой харилцах

Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон гадаадын иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэж байгаатай холбогдуулаж төвүүд гол зорилтууд нь ажил олгогчидтой харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, энэ нөхцлийг бусад байгууллагатай зохицуулах явдал юм.