EU FLAG

Төвийн мэдээлэл

Төвийн цагийн хуваарь ЦИПЦ:
даваа 12:00 – 19:00
мягмар олон нийтэд үйлчлэхгүй(гадуур ажилтай)
лхагва 12:00 – 19:00
пүрэв 8:00 – 15:00
баасан 8:00 – 12:00

Ихлава хотын ЦИПЦ цагийн хуваарь:
даваа 11:00 – 18:00
мягмар  олон нийтэд үйлчлэхгүй (гадуур ажилтай)
лхагва 11:00 – 18:00
пүрэв 8:00 – 15:00
баасан 8:00 – 12:00

Интеграцийн төв цагийн хувиарийн дагуу үйлчлүүлэгчид (доор дурдсан) дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой (нийгмийн зөвлөгөө өгөх, хуулийн зөвлөгөө өгөх) эсвэл шаардагдах сургалтанд бүртгүүлэх (Чех хэлний сургалт, нийгэм-соёлын сургалт).Үүний зэрэгцээ төвд интернеттэй өрөөнд компьютерыг ашиглан мэдээлэл хайх, жишээлбэл ажил хайх, орон сууц хайх г.м.Төвийн байрны номын санд чех болон гадаад хэл дээрх номууд  мөн  чех ба гадаадын сонингууд бий.

Нийгмийн зөвлөгөө

Нийгмийн үйлчилгээг 2006 оны 108-р хуулийн дагуу интеграцийн төвд мэргэжлийн нийгмийн ажилчид нийгмийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөөг  өгнө.  Энэ үйлчилгээ нь төвийн байранд эсвэл дагалдан  явж  ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ. Гадаадын иргэдийн интеграцчлалыгдэмжих төвийн нийгмийн ажилчдын гол зорилго нь энэ бүлэгт хамаарагдах  хүмүүс Чех улсад хүчин төгөлдөр хуулийг баримтлаж нийгмийн тогтолцоонд дасгахад туслана.

Нийгмийн сөрөг нөхцөлд гадаадын иргэдийг интеграцчлалыг  дэмжих төвийн үйлчилгээ:
-систем тогтолцоог мэдэхгүй, жишээ нь сургууль, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон байр, хөдөлмөрийн зах зээл гэх мэт
-байгаа орчны мэдлэггүй (эрх, үүргээ мэдэхгүй гэх мэт)
– хэлний мэдлэг дутах
– ийгэмшихтогтолцоо байхгүй (гэр бүл, найз нөхөд, нийгмийн тогтолцоо).
Нийгэмийн тааламжгүй асуудал тохиолдсон үед төвийн ажилчин нь таны хүсэлт, асуудлыг зохицуулахыг эрмэлзэнэ.

Манай ирээдүй:

„ Олон нийтийн нийгэмтэй гадаадын иргэд нь нээлтэй харилцах, хүндэтгэх ба хүндэтгүүлэх мөн хоорондоо тогтолцох чадвартай байх.“

Зорилго
Төвийн зорилго нь засгийн газрын материалтай холбоотой Гадаадын иргэдийг интеграцийн үзэл баримтлал зорилгоор  гадаадын иргэдэд зориулан  удаан хугацааны– мэргэжлийн нийгмийн зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, чех хэлний сургалт, соёл нийгмийн сургалт мөн нэмэлт зүйлүүдээр туслах.

 Мэргэжлийн нийгмийн зөвлөгөөний зорилго нь  Чех улсынсистем ба орчинд гадаадын иргэдийг чиглүүлэхэд туслах.

Dokumenty ke stažení.

Хот нутаг бүрийн тухайн нөхцөл байдал мөн өөрчлөлттөй холбогдуулан төвийн дарга нь байгууллагын ажилтантай хамтран жил бүр үйл ажиллагааны шинэ зорилгуудыг дэвшүүлнэ. Эдгээрийг тусгасан баримт бичиг ба шийдвэрийг гадаадын иргэдийг интеграцийн төвийн дарга батлана.

Мэргэжлийн нийгмийн зөвлөгөөг төвийн байранд нийгмийн ажилтан танд зөвлөх нь:
• оршин суух асуудал
• нийгмийн хангамж ба тэтгэмж
• эрүүлийг хамгаалах ба эрүүл мэндийн даатгал
• орон сууц
• ажил хайх
• боловрол ба сургууль
• аливаа тулгамдсан асуудлууд – хүүхэдтэй болох, гэрлэх, ойр дотны хүн нас барах
• албан маягтуудыг бөглөх, албан байгууллага руу дагалдан явж асуудлыг хөөцөлдөх
Энэ зөвлөгөөг аймгуудын интеграцын төвд (Төвүүдийн хаяг доор байна) эсвэл үйлчилгээ үзүүлэх газарт(Төвүүдийн жагсаалт) өгнө.

Нийгмийн зөвлөгөөг өгөх цагийн хуваарь

даваа ба лхагва 12:00-19:00
пүрэв ба баасан 8:00-12:00

Ихлава хотын нийгмийн зөвлөгөө өгөх цагийн хуваарь
даваа ба лхагва 12:00-18:00
пүрэв ба баасан 8:00-12:00

Төвд үйлчлэх хүний тоо:
Хугацааны тоо (нэг зөвлөгөө 30 минут) – 621 бүх төвд

Тайлбар: 1 Төвд= 1 цагт 2 хүнд, долоо хоногт 44 хүнд үйлчлнэ

Төвийн ажилчид нь нийгмийн асуудлаар дагалдан явж туслана:
• аны орчинд туслах (оршин суухад, ажил, сургууль)
• албан байгууллагтай ярилцах, албан захиргаатай уулзах, эмчид үзүүлэх, сургууль дээр…..
• чехийн нийгэм орчинд дасан зохицох – хууль журам, ёс заншил, зарчим
• Таны эрх, үүрэг, ашиг,  сонирхолыг хэрэгжүүлэхэд

Нийгмийн зөвлөгөөг дагалдан явж үзүүлэх:
-мягмар 8:00 – 15:00 цагт эсвэл Төвийн цахим хуудасны дагуу цагийн хувиараар ярьж тохирох

Дагалдан явж үйлчлэх хүний тоо:
Хугацааны тоо (нэг зөвлөгөө 30 минут) – 40 бүх төвд
Тайлбар: 1 Төвд= 1 цагт 1 хүнд үйлчилнэ

БНЧУ-д оршин суух эрхтэй гуравдагч орны иргэд (ө.х. ЕХ бусад орны иргэд) үүнд:

– удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтөй
– байнгын оршин суух зөвшөөрөлтөй
– удаан хугацааны оршин суух визтэй
– ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрөлтөй
үүнд
– оршин суух хүлээлгийн түр визтэй
–  Удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн хүлээлэгтэй
–  байнгын оршин суух зөвшөөрлийн хүлээлэгтэй
–  ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүний оршин суух зөвшөөрлийн хүлээлэгтэй
Олон улсын цагаачлалын хамгаалалтанд байгаа хүн (цагаачлал ба тусгай нэмэлт хамгаалалтанд байгаа)

Үйлчилгээг дараах шалтгааны улмаас татгалзаж болно:
• Төв нь таны хүссэн нийгмийн үйлчилгээг үзүүлдэггүй бол.
• Үйлчилгээний ажилтнууд таны хүссэн нийгмийн үйлчилгээг үзүүлэх орон тоо байхгүй.

  • Үйлчилгээнд хамаарагдахгүй хүнд үйлчлэхгүй.
    • Сүүлийн 6 сарын хугацаанд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн мөн үйлчилгээг үзүүлэх гэрээг цуцалсан.

Төв
• үнэ төлбөргүй;
• хүн бүртэй тусгай;
• хамтран ажиллах;
• тэгш эрх, хүндэтгэл;
• нууцлал;
• аюулгүй байдал;
• эрх чөлөө;

Төвийн нийгмийн ажилтантай утсаар, и-мэйлээр эсвэл биечлэн холбоо барих боломжтой.

Төвийн нийгмийн ажилтантай холбогдож гадуурявж ажиллах үйлчилгээнд хамрагдаж болно, эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан холбогдох (албан байгууллагаар, таньдаг хүнээр г.м).

Анх удаа та манайд үйлчлүүлэхэд:

Нийгмийн ажилтан таньтай ярилцлага хийнэ, үүнд ямар үйлчилгээг та хүсэж байгаа, ямар асуудал эсвэл юу өөрчлөхийг хүсэж байгааг тодруулна.

Нийгмийн ажилтантай хамтран та юу хүсч, яаж хэрэгжүүлэхийг тодорхойлно.

  • Хэрэв ярилцлаганд танд орчуулагч хэрэгтэй бол, үнэ төлбөргүй орчуулагч өгнө.
    • Үйлчилгээний зарчимтай таныг танилцуулана (доор дурдсан)
    • Хэрэв таны шаардлага, хүсэлт нь үйлчилгээний үйл ажиллагаанд нийцсэн бол бид амаар буюу бичгээр үйлчилгээний гэрээ байгуулж болно; гэрээнд гарын үсэг зурахын тулд бидэнд таны хувийн зарим мэдээлэл хэрэгтэй, гэхдээ та хувийн мэдээллээ өгөхийг хүсэхгүй байгаа бол та нэргүй үйлчилгээг авах боломжтой.

Төвийн үйлчилгээнүүд нь танд үйлчилэхдээ үйлчилгээний дүрэм дээр тулгуурална. Эдгээр дүрэм нь таны эрх, үүрэг, төвийн бодлого болон үзүүлсэн үйлчилгээний талаарх бусад үндсэн мэдээллийг тодорхойлно.

Dokumenty ke stažení.

Нийгмийн үйлчилгээ нь гэрээний дагуу, энэ нь ихэвчлэн аман хэлбэрээр хийгддэг.

Хэлэлцэн тохирогч аль нэг тал энэ гэрээг бичгээр хийх санал болгосон бол бичгээр гэрээг хийнэ.

Гэрээ нь хоёр талыг хамгаалдаг бөгөөд энэ нь үзүүлж буй үйлчилгээ, оролцогчдын эрх, үүрэг, үйлчилгээг хэрхэн биелүүлэхийг илүү тодорхой тусгасан байна.

Гэрээ нь 108/160 тоот хууль, Нийгмийн үйлчилгээний тухай хуулийн 91-р зуйлийн дагуу байгуулагдав.

Үүнээс үүссэн бүх үүрэг хариуцлага хоёр талуудад хууль ёсоор хүлээнэ.

Хэрэв та энэ бүлэгт харъяалагддаг бол мэргэжлийн төвшинд нийгмийн зөвлөгөө өгөх үйлчилгээг төвийн тодорхой цаг хугацаанд үнэ төлбөргүй авах эрхтэй, үйлчилгээ үзүүлэгчийн хувийн сонголтоор үйлчлүүлэх эрхтэй.

Хүний нэр төр, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгүүлэх эрхтэй.

Үйлчилгээний хүрээний цар хүрээ, чанарт, үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлж болзошгүй аливаа өөрчлөлтийн талаар та бүхэнтэй зөвлөлдөх эрхтэй.

Үйлчилүүлэгч нь үйлчилгээний бусад хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд үйлчилгээ үзүүлэгчийн төв болон түүний ажилтнуудыг нийгмийн үйлчилгээ үзүүлэх үйл явцад оролцож буй бүх хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үүрэгтэй.

Гэрээг эндээс харж болно. 

Энэ үйлчилгээнд холбогдох хэн нэгэн хүн нь энэхүү үйлчилгээний төв буюу ажилтнуудад гомдол гаргах эрхтэй.

Гомдол нь нэрээ нууцлан гаргаж болох бөгөөд үйлчилгээ үзүүлэх явцад нөлөөлөхгүй.
Přesný postup pro podání stížnosti je uveden zde …Гомдол гаргах аргачлалыг энд дурдсан болно …

Dokumenty ke stažení.

Správa uprchlických zařízení MV
PhDr. Jiří Vesecký, Ph.D.
Гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвийн дарга
Lhotecká 7
143 01 Praha 12
Tel: +420 974 827 118
Email: jvesecky@suz.cz
www.integracnicentra.cz

Správa uprchlických zařízení MV
Mgr. et Mgr. Pavel Bacík
захирал
Lhotecká 7
143 01 Praha 12
Tel: +420 974 827 118
Email: podatelna@suz.cz
www.suz.cz

Amnesty International
Gorazdova 10
120 00 Praha 2
Tel: +420 607 023 305
Email: mark.martin@amnesty.cz
www.amnesty.cz

Хүний эрхийг хамгаалагч
Údolní 39
602 00 Brno
• Telefonická informační linka: (+420) 542 542 888
• Email: podatelna@ochrance.cz 
www.ochrance.cz

Хуулийн зөвлөгөө

Тодорхой цагт төв дээр хуульч нь эдгээр сэдвээр зөвлөгөө өгнө:
• оршин суух ба визний асуудал
• ажлын талаар хуулийн харьцаа
• гэр бүлийн эрх
• эрүүл мэндийг хамгаалах ба эрүүл мэндийн даатгал
• өр төлбөрийн асуудал

Хуульчийн тодорхой байрны хаяг ба цагийн хувиарийг ЦИПЦ цахим хуудаснаас харж болно.

Та биечлэн хуулийн зөвлөгөө авахдаа удаан хугацаагаар хүлээхээс зайлсхийхийн тулд имэйл эсвэл утсаар цаг захиалж болно.

Хуулийн зөвлөгөөнд танд орчуулагч хэрэгтэй бол түүнийг олгоно. Олон нийтийн гэрээний үр дүнд үндэслэн сонгосон гэрээний түншүүдээр дамжуулан хууль зүйн зөвлөгөө өгөх болно.

Чех хэлний сургалт

Чех хэлний сургалтыг анхан шатны, эрчимтэй сургалт гэж ангилана, анхан шатны сургалт нэг удаагийн ба бүртгүүлэх шаардлаггүй, эрчимтэй сургалт нь  удаан хугацаагаар чех хэл сурах зорилготой тогтмол сургалт.

Хэрэв ямар нэгэн шалтгаанаар, ялангуяа эмзэг хамт бүлгийнхний хувьд үйлчлүүлэгч эсвэл тусгай мэргэжлийн сургалт зохион байгуулах боломжтой.

Анхан шатны сургалт
• сургалт тогмол биш явах ба нэг удаа ирэх
• энэ сургалтанд бүртгүүлэх шаардлагагүй
• энэ хичээл нь сэдэвчилсэн, холбоогүй хичээлүүдийн багц
• хичээлүүдийн агуулга нь жирийн амьдралын нөхцөл байдалд зориулсан, амьдралд хэрэгцээт зүйлүүдийг тусгасан

Эрчимтэй сургалт
• хичээл нь хоорондоо уялдаатай тул тогтмол явж байх шаардлагатай
• сурагчдын тоо хязгааартай тул урьдчилан бүртгүүлэх хэрэгтэй
• энэ сургалт нь эхлэн суралцагчдын түвшинд хуваагдах ба B1-тэй тэнцүү түвшинд хуваагддаг
• хувь хүний мэдлэгийн түвшний дагуу 40 цагийн сургалтанд хамрагдана

 Хүүхдэд зориулсан чех хэлний тусгай сургалт
• хүүхдүүдэд, сурагчид,  оюутануудад, хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалт

Чех хэлний тусгай сургалт
• сургалтын зорилго нь хүмүүс тэдний ажил эрхлэх чадварыг нэмэгдүүлэхэд зориулагдсан (тухайлбал, сувилагчын сургалт, техникийн сургалт, бичгийн мэдлэг гэх мэт)”
Чех хэлний бүх сургалтыг олон нийтийн гэрээний үр дүнд үндэслэн сонгосон гэрээний түншүүдээр дамжуулан олгодог.
Бүх сургалтанд сурагчидад үнэгүй төлбөргүй сурах бичиг өгнө.
Гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төв байрладаг хотуудад чех хэлний сургалтыг голчлон хэрэгжүүлдэг. Үйлчлүүлэгчийн сонирхлын дагуу аймгийн хотуудад хэрэгжүүлж болно.

Нийгэм - соёл сургалт

Нийгэм-соёлын сургалт нь үйлчлүүлэгчдэд Чех улсад амьдрах  чадварыг эзэмшүүлэх, нийгмийн чиг баримжааны талаарх мэдээлэл орно.

Үүнд хамаарагдах сэдвүүд жишээ нь:
БНЧУ-ын  (энэ нь Чех улсын иргэншил авахын тулд Чех улсын талаарх мэдлэгийн шалгалт өгнө, Чех улсын муж улс, газарзүй, түүхийн талаар мэдээлэл өгөх нийгэм соёлын дөрвөн хичээл), санхүүгийн мэдлэг, байнгын оршин суух талаар, иргэншил, ажил эрхлэлт, тэтгэвэр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, чех хэлний шалгалт, анхны тусламж, Чех улсын баярууд г.м.

Нийгэм-соёлын сургалтын багш нар нь түнш байгууллагын ажилтнууд, гэрээт түншүүд болон төвийн ажилтнуудаас аль алиныг нь асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд байна.

Олон нийттэй хамтран ажиллах

Бидний хамтын ажиллагааны зорилго нь гадаадын иргэдийг интеграцчлах үйл ажиллагаанд хамруулахад оршино.  Орон нутгийн нэгдмэл сонирхолтой хүмүүсийг сонгох нь гадаадын иргэдэд зориулсан тусламжийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, нийгмийн бодлогыг суртчилах, орон нутгийн иргэдэд хялбар хүрэх боломжийг олгох,  мэдээллийн материал түгээх, олон нийтэд чиглэсэн нийгмийн ухамсрыг бий болгоход чиглэгддэг.

Төвийн байранд  гадаадын иргэдийн нийгэмийн болон боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Төвийн нэг зорилого нь гадаадын иргэдийн нийгэмлэгүүдийн хүмүүстэй албан ёсны бус уулзалт хийж нийгмийн асуудалын талаар ярилцах,  хоорондын харьцааг сайжруулах, ялангуяа гадаадын залуу иргэдийг илүү оролцуулах сонирхолтой.

Олон нийтэд зориулсан үйл ажиллагаа

Тус төвүүд нь гадаадын иргэдийн соёл нийгмийн шинж чанаруудыг ойртуулах зорилгоор боловсролын, соёлын болон спортын арга хэмжээнүүдийг бэлтгэж байна. Эдгээр үйл ажиллагааны зорилго нь олон нийтийн болон гадаадынхны хоорондын харилцааг хөгжүүлэхэд харилцан ойлголцохыг сайжруулахад оршино.