EU FLAG

Aktuality

Энэрлийн зун

Та БНЧУ-аас авч хэрэгжүүлж буй “Энэрлийн зун” гэж нэртэй өр төлбөрийн өршөөлийн тогтоолын дагуу иргэнд шүүхээс оноосон заавал төлж барагдуулах exekuce гэх гүйцэтгэлийн өр төлбөрөөс хэсэгчлэн чөлөөлөгдөх боломжтой болох бөгөөд 2021.10.28-ны өдрөөс эхлэн 2022.01.28-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих уг өршөөлд та тодорхой шаардлага хангасан тохиолдолд хамрагдах боломжтой юм.

Уг өршөөлд хамрагдах өр төлбөрт жишээ нь, хотын захиргаа, эрүүл мэндийн даатгал болон тээврийн компаниуд гэх мэт газруудад заавал төлөх ёстой өр төлбөрүүд багтана.

Та хэрэв энэ талаар сонирхож байвал танд туслах мэргэжлийн байгууллагууд болох Člověk v tísni Plzeň (оноосон нэрний орчуулга: Хүнд байдал орсон хүн) эсвэл манай CPIC – Интеграчлалын төвд хандана уу.

Sdílet informaci