EU FLAG

Aktuality

Хүндэт харилцагч Та Бүхэнд, ажлын шаардлагаас хамаарч зарим үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа бөгөөд ийм нөхцөлд эр орондоо буцах хүсэлтэй бол дараах 2 төрлийн боломжууд байгааг мэдээлж байна. Үүнд: 1. Та өөрийн хүсэлтээ өөрийн компанид мэдэгдэх ба ингэсний дараа Танай компани энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн асуудлын яамтай холбоо барьж Танд тусламж үзүүлэх үүрэгтэй. 2. Мөн өөрийн улсын Элчин сайдын яаманд хандаж болох ба ихэнх ЭСЯ гадаадын иргэдийг эх оронд нь буцаахад дэмжлэг тусламж үзүүлдэг Төрийн бус байгууллагуудтай холбоотой ажилладаг. Анхааруулга: БН Чех Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрхтэй болон 90 хоногоос дээш удаан хугацаанд оршин суух визтэй гадаадын иргэд эх оронд нь буцаах хөтөлбөрт хамрагдаж буцах нөхцөлд ENO (evidence nežádoucích osob) – Хүсээгүй иргэдийн бүртгэлд бүртгэгдэх болно. Онц байдал зарласан үед коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, гадаадад хөдөлмөр эрхэлдэг, өөрийн хотоос гадаад улсад явж ажилладаг иргэдийн хөдөлгөөнийг багасгах зорилготой. Онц байдлыг цуцалсны дараа дахин БН Чех Улсын нутаг дэвсгэрт буцан ирж болох юм.

Sdílet informaci