Гадаадын иргэдийн интеграцийг /нэгдлийг/ дэмжих төв (товчоор CPIC)- ийн тухай мэдээлэл

Төслийн зорилго

Хос төслийн үндсэн дээр Европын интеграцийн фондоос хамтран санхүүжүүлж, энэ оны долоон сарын нэгнээс Острава, Пардубице, Плзень, Злин зэрэг хотуудад орон нутгийн 4 CPIC үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Төсөлд хамрагдах гол хүмүүс нь БНЧУ-ын нутагт удаан хугацааны буюу байнгын оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд болно. Төслийн гол зорилго нь гадаадын иргэдийн интеграцийг /нэгдлийг/ урт хугацааны концепцийн дагуу дэмжих орчинг бүрдүүлэхэд оршино. CPIC нь дээр заасан орон нутгуудад амьдарч буй гадаадын иргэдийн нийгмийн, хууль эрхийн, хэлний мэдлэг ба соёлын байр суурийг дэмжих үйл ажиллагаануудын гол санаачлагч, зохион байгуулагч ба гүйцэтгэгч нь байх болно. CPIC тус бүрийн үүрэг нь гадаадын иргэдийн тулгамдсан гол асуудлуудыг шийдэх, орон нутгуудад зөвлөлгөө өгөх газрын үндэс суурийг тавих юм. Орон нутаг тус бүрт хотуудын захиргаа, гадаадын иргэдийн асуудлыг эрхэлсэн цагдаагийн байгууллага, улсын ба хотын цагдаагийн байгууллага, хөдөлмөрийн товчоо, санхүүгийн алба, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн алба зэрэг бусад газруудтай хамтарч ажиллах санал гаргасан байгаа. Үүний хажуугаар мэдээлэл солилцох орчинг сайжруулах, гадаадын иргэдийн интеграцийн/ нэгдлийн/ асуудалд тухайн цаг үеийн эрэлт хэрэгцээнд урвалж /хариу болгосон/ санал гаргах ба үүнд авах арга хэмжээг сайжруулах зорилготой.

Үзүүлэх үйлчилгээнүүд

Бүх үйлчилгээг үнэгүй үзүүлнэ. Доор дурьдсан үйлчилгээнүүдийг бүх CPIC-ийн хүрээнд үе шаттайгаар нэвтрүүлнэ; одоо явагдаж буй арга хэмжээ саналууд нь цагийн хуваарийн хамт төв тус бүрийн интернет хуудсан дээр байгаа.

Орон нутгийн CPIC нь нийгэм ба хууль эрхийн салбарын асуудлаар мэдээлэл ба зөвлөлгөө өгөх, чех хэлний ба нийгэм соёлын курс зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлчилгээг мэргэшсэн нийгмийн ажилтнууд, хуульчид ба бусад ажилтнууд үзүүлнэ. Чех хэлний курсыг 2 төвшинд явуулна, – үндсэн ба гүнзгийрүүлсэн. Гадаадын иргэдэд зориулсан чех хэлний үндсэн курсыг оройн цагаар хичээллүүлнэ , энэ курс нь чех хэлний үндсэн мэдлэг олгоход чиглэгдэнэ. Хүмүүсийн зүгээс эрэлт хэрэгцээ байвал гүнзгийрүүлсэн курс хичээллүүлнэ , энэ курс нь чех хэл сайн эзэмшсэн гадаадын иргэдэд зориулагдах ба жнь: тэднийг чех хэлний шалгалтанд бэлдэхэд туслах. Нийгэм соёлын курс нь гадаадын иргэдэд БНЧУ-ын амьдралын нөхцлийн тухай мэдээллийг хялбар нөхцөл жишээн дээр өгөх, тэдэнд өдөр тутам тохиолдож болох байдалд хэрхэн хандахыг жишээн дээр турших. Хэрэв гадаадын иргэдийн зүгээс хангалттай эрэлт хэрэгцээ гарвал эдгээр курсыг дээрхи хотуудаас гадна бусад хотуудад хичээллүүлж болно. CPIC-ийн байранд интернетийн өрөө ба номын сан ажилланй. Номын санд англи, франц, орос, украйн, вьетнам, хятад хэлүүд дээр хэвлэл сэтгүүл уншиж болно.