Либерецийн муж

aktuality

Анхан шатны гүнзгийрүүлсэн чех хэлний хичээл

2010.8.30 –аас Либэрц аймгийн харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв дээр анхан шатны гүнзгийрүүлсэн чех хэлний хичээл эхэлж байна. Дамжаа нь шилж авсан сурагч зөвхөн бүрэлдсэн бүлэгт зориулагдсан. Дамжаа нь долоо хоног бүрийн даваа ба пүрэв гариг бүр 16:30-18:00 буюу 18:30-20:00 хичээллэнэ. Сурагч 4 удаа дараалан хичээлд сууснаар үнэгүй сурах бичиг олгоно. Дамжаа нь 10 долоо хоног үргэлжилнэ ирц хангасан сурагчид сертификат олгоно.



2010.8.29-ний Ням гаригт Либерец CPIC төвийн дарга Petra Sovová, Dis. нийгмийн ажилтан Магистр Gabriela Hrbáčová нар Либерец дахь Вьетнам иргэдийн холбоо, түүний дарга Trân Quang Hoanын урилгаар Вьетнам улсын эрх чөлөөний өдөр, Ханой хот байгуулагдсаны 1000 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцов. Ханой хотыг дээр үед Thăng Long гэж нэрлэдэг байсан ба орчуулбал дээш нисэх луу гэсэн утгатай ажээ. Баярын үйл ажиллагааг Либерецийн Колосд хийсэн ба энд янз бүрийн насны олон тооны Вьетнамчууд ирж оролцжээ. Энэ нь өргөн олныг хамруулсан хаалттай арга хэмжээ байсан. Цайллаган дээр Вьетнам үндэсний хоол болон бусад хоол ундаар элбэг дэлбэг мөн үзэгчдэд зориулж урлагийн үзвэрүүд бэлтгэжээ, жнь: вьетнам үндэсний хувцастай болон луугийн өмсгөлтэй дуу, бүжиг мөн инээдмийн хөтөлбөрүүд үзүүлэв. Чехийн төлөөлөгчид ч бас урлагийн номер үзүүлжээ. Орон нутгийн улс төрийг төлөөлж Либерец аймгийн захирагч Магистр Stanislav Eichler оролцож үг хэлсэн ба мөн Яблонец над Нисоу хотын дарга Магистр Petr Tulpa оролцжээ. Либерец CPIC төвөөс гадна Нөхөрлөлийн төв Либерец Контактыг төлөөлж Баклавр Simona Oravcová урилгаар оролцсон. Үерт нэрвэгдсэн Либерец аймгийн иргэдэд БНЧУ-д буй Вьетнам иргэдийн холбоо материалын болон мөнгөн тусламж үзүүлжээ. CPIC Либерецийг найрсаг хүлээн авч Ням гаригийн оройг таатай өнгөрөөв. Арга хэмжээний үеэр Либерец аймгийн Гадаадын иргэдийн интеграцчиллыг дэмжих төвийн үйл ажиллагааны тухай суртчилгааны материалууд тарааж Вьетнам иргэдийн дунд Төвөөс үзүүдэг үйлчилгээнүүдийн тухай ойлголтыг өргөжүүлж урьд нь тогтоосон харилцаагаа бэхжүүлэв.



STRÁŽ p.R. хичээл бэлдэж байна!!!

Гадаалдийн иргэдэд зориулсан чэх хэлний хичээл STRÁŽ pod RALSKEM бэлдэж байна. Одоо бүртгэлүүлж болно!!! Нэмэлт мэдээлэл авах утас: 482 313 064, э-майл: icliberec@suz.cz биеээр Төв дээр (Hanchovská 622, Liberec).



ČESKÁ LÍPA хичээл бэлдэж байна!!!

Гадаалдийн иргэдэд зориулсан чэх хэлний хичээл ČESKÁ LÍPA бэлдэж байна. Одоо бүртгэлүүлж болно!!! Нэмэлт мэдээлэл утас: 482 313 064, э-майл: icliberec@suz.cz биеээр төв дээр (Hanchovská 622, Liberec).



Ням гариг - чэх хэлний хичээл

Гадаалдийн иргэдэд зориулсан чэх хэлний хичээл 2010.08.15 ням гариг эхлэнэ. 9:00-10:30 цагт Либэрцийн төвийн байранд хичээлнэ. Хичээлд ганц удаа ч суух болон. Төвийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.



Лхагва гариг бүр – хууль зүйн зөвлөгөө

Гадаадын иргэдийг интеграцчилахад туслах манай төв дээр лхагва 7.21-ээс эхлэн хууль зүйн зөвлөгөө өгнө. Лхагва бүр хуульч 16:00-17:30 ба 18:00- 19:30 хүртэл манай төвийн үйлчлүүлэгчид үйлчилнэ. Зөвлөгөө болон бусад үйлчилгээ үнэ төлбөргүй
let_pravni_MON_e-mail_word2003.pdf



Лхагва гариг бүр – чэх хэлний хичээл

Гадаадын иргэдийг интеграцчилахад туслах манай төв дээр гадаалдийн иргэдэд зориулсан чэх хэлний хичээл хоёр дахь долоо хоног үргэлжилж байгаа. Лхагва гариг бүр 16:00-17:30 ба 18:00-19:30 хичээлнэ. Хичээлд ганц удаа ч суух болон. Төвийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй